Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банк тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай манлайлан ажиллалаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

2019 оны “Тогтвортой санхүүжилт форум”-аар Капитрон банк нь “ТоС Манлай банк 2020”-аар шалгарч, 2020 онд ТоС хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар болсон. Энэхүү нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээсэн Капитрон банк 2020 онд ТоС хөтөлбөрийн хүрээнд олон төсөл хөтөлбөр, санал санаачлагыг хэрэгжүүлэн бусад банкуудаа манлайлан ажиллалаа.

2020 онд Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хувьд зогсонги байдал үүсэж, бүх нийтийн хамарсан хол хориотой жил болж өнгөрсөн хэдий ч Капитрон банк ТоС хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа 100% амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн 2020 онд ТоС хөтөлбөрийг ач тусыг ойлгуулах үүднээс ТОС-ийн 8 зарчимд тулгуурлан хийсэн ажлуудыг товчхон дурдвал:

  • Байгаль дэлхийд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүднээс 2,8 тэрбум төгрөгийн багцтай “Ногоон зээлийн бүтээгдэхүүн”-ийг зах зээлд нэвтрүүллээ;
  • Ногоон зээлийн хүрээнд ТоС хөтөлбөрийн талаар болон ногоон зээлийн бүтээгдэхүүнийг таниулах цахим сургалтыг зохион байгуулж, банкны ажилтнуудыг хамрууллаа;
  • Ногоон зээлийн бүтээгдэхүүнд хамруулах үүднээс БОАЖЯ-наас зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулдаг компани хувь хүмүүстэй санхүүжилтийн талаас хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллалаа;
  • Банкны зарим журамд ТоС хөтөлбөрийг дэмжих чиглэлийн өөрчлөлтүүдийг оруулсан;
  • Жорлонгоо өөрчилье аяныг хэрэгжүүлэгч “Нутгийн шийдэл” ТББ-тай хамтран ажиллаж, Эко, ногоон амьдралын хэв маягийг бүрдүүлэхээр зорьж буй Хагас пассив хаусын төслийг дэмжин ажиллалаа.
  • Нийт харилцагчдад ТоС хөтөлбөрийн тухай, түүний ашиг тусыг ойлгуулах мэдээ, мэдээллүүдийг хүргэж ажилласны зэрэгцээ “Ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжицгээе!” уриалгыг дэвшүүлж, харилцагчдад хүргэх ажлыг зохион байгууллаа. 2020 оны “ТоС Манлай банк”-ны хувьд цаашид Капитрон банк ТоС-ийн хөтөлбөрийг үйл ажиллагаандаа зорилго болгон ажиллах юм.

Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоог эдийн засгийн талаас нь дэмжин ажиллах Капитрон банкны “Ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжицгээе” видео танилцуулгыг Та бүхэн хүлээн авч үзнэ үү.

 

 “2020 ТоС Манлай банк” Капитрон банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.