Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр сар гаруйн дараа Шинэ Зеландад коронавирусийн дотоод халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тархалтыг бүрэн зогсоож чадсан гэгдэж байсан Шинэ Зеланд улсад хоёр сар гаруй хугацааны дараа анхны дотоод халдварын тохиолдол бүртгэгджээ.

Европоос ирсэн 56 настай эмэгтэй 14 хоногийн тусгаарлалтаас гарснаасаа хойш хоёр хоногийн дараа шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан байна.

Ням гарагт халдвар тээгч эмэгтэйн явсан газруудын жагсаалтыг зарлаж, хавьтлын хүрээг нь тогтоох ажил эхэлснийг мэдээлжээ.

Шинэ Зеланд улсад цар тахал эхэлсэн цагаас хойш халдварын 1,927 тохиолдол бүртгэгдэж, 25 хүн нас бараад байгаа юм.

Нэгдүгээр сарын 13-ны өдөр тусгаарлах байрнаас гарахаас өмнө эмэгтэйн хоёр удаагийн шинжилгээний хариу сөрөг гарч байсныг тус улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

Харин гарснаасаа хойш хоёр хоногийн дараа эмэгтэйд хөнгөн хэлбэрийн өвчний шинж тэмдэг илэрч, улмаар хүндэрсэн байна. Бямба гарагаас эхлэн түүнийг гэрт нь тусгаарлан эмчилж эхэлжээ.

Эмэгтэйн ойр хавьтлын дөрвөн хүнийг тусгаарлаж, эхний шинжилгээг авсан байна. 

Халдварын эх үүсвэр хаанаас гаралтайг хэлэхэд эрт байгааг Шинэ Зеландын эрүүл мэндийн сайд Крис Хипкинс өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC