Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабве улсын засгийн газрын гурав дахь сайд Covid-19 өвчнөөр нас барлаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн Зимбабве улсын засгийн газрын гадаад хэргийн сайд Сибусисо Моёо өнөөдөр өглөө Covid-19 өвчний улмаас нас баржээ.

Дөнгөж өчигдөр түүний шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагдаж байв.

Моёо нь цар тахал эхэлсэн цагаас хойш Covid-19 өвчнөөр амиа алдсан Зимбабвегийн засгийн газрын гурав дахь сайд юм.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт тус улсын орон нутийн асуудал хариуцсан төрийн сайд Эллен Гварадзимбе коронавирусийн халдварын улмаас нас барсан юм. Өнгөрсөн оны наймдугаар сард Газар, Хөдөө Аж ахуй, Орон нутгийн Суурьшилт хариуцсан сайд мөн амиа алдаж байжээ.

Өнөөдөр нас барсан Сибусисо Моёо нь армийн генерал байсан хүн бөгөөд 2017 онд Роберт Мугабегийн дэглэмийг унагахад чухал үүрэг гүйцэтгэж байжээ.

 

Эх сурвалж: Xunhua News