Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Амаржсан эхэд хатуу хандсан эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох уу?

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Өргөө" амаржих газарт өчигдөр төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасан асуудалтай холбоотойгоор өнгөрсөн шөнө Эрүүл мэндийн яамнаас шуурхай хурал зарлажээ.

Уг хурлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан харьяаллын дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгалан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарыг ажлаас чөлөөлөх хариуцлага тооцохыг хүсэж, албан тоот илгээсэн мэдээлэл байна.

Уг асуудлаар бид Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодруулахад  “Одоогоор тийм албан хүсэлт ирсэн талаар би сонсоогүй байна. Албан хүсэлт нь ирвэл надад биш, нийслэлийн Засаг даргад ирнэ" гэсэн тайлбар өглөө.

"Ямар арга хэмжээ авахыг тухайн арга хэмжээ авах эрх бүхий хүн шийднэ"

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай холбогдоход “Уг асуудалтай холбоотойгоор эрх бүхий албан байгууллагын зүгээс хариуцлага тооцох хүсэлтийг удахгүй хүргүүлнэ. Яг ямар арга хэмжээ авахыг тухайн арга хэмжээ авах эрх бүхий хүн шийднэ. 

НЭМГ, Өргөө амаржих газрын шууд удирдлага нь Нийслэлийн Засаг даргад байдаг" гэсэн хариу өгөв.