Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Европын "Хар жагсаалт"-аас Монгол Улсыг хассан тогтоол хоёрдугаар сарын 8-наас хүчин төгөлдөр мөрдөгдөнө

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Европын комисс Монгол Улсыг Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт буюу "Хар жагсаалт"-аас хассан тогтоолыг 2020 оны арванхоёрдугаар сард баталсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл энэхүү тогтоолыг Европын Холбооны албан ёсны сэтгүүлийн өнөөдрийн дугаарт нийтэлсэн бөгөөд тогтоол ирэх хоёрдугаар сарын 8-наас хүчин төгөлдөр мөрдөгдөх болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгджээ. 

Ийнхүү Монгол Улс цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг Европын холбоотой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсад суугаа  Европын холбооны Элчин сайд Траян Лауренцю Христеа илэрхийлсэн байна.