Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Европын комисс Монгол Улсыг "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хассан тогтоолыг баталжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Европын комисс Монгол Улсыг "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хассан тогтоолыг баталжээ.

Монгол Улс Европын холбооны "татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт"-аас энэ оны 10 дугаар сарын 6-ны өдөр, ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус албан ёсоор гарсан.

Энэ удаа Европын холбооны "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хасагдсанаар манай улс ийнхүү санхүүгийн хоригтой байсан гурван жагсаалтаас гарлаа.

Тус тогтоол нь 2021 оны 2 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр байна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар фэйсбүүк хуудсаар мэдээлжээ.