Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

БГД-ийн 6 дугаар хорооны гурван байрны оршин суугчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянгол дүүргийн 6-р хорооны 65, 43А, Puma-12 дугаар байрны хамгаалалтыг буулгажээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 6-р хорооны “Puma-12”, 43А, 65 дугаар байрны оршин суугчдаас коронавируст халдвар илэрч, нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тус байруудыг цагдаагийн албан хаагчид бүрэн хамгаалалтад авсан.

Харин өнөөдөр дээрх байруудын оршин суугчдаас гурван дахь удаагийн PCR шинжилгээ авсан бөгөөд иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул хамгаалалтыг буулгалаа гэж Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.