Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Төмөрбаатар: СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн иргэний PCR шинжилгээ сөрөг гарч, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн болсон

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очсон сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан гэдгийг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар хэллээ.

Тэрбээр “Өнөөдөр үдээс хойш Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 73 настай иргэн хатгалгаа оноштой буюу сэжигтэй тохиолдол хэвтсэн. Уг иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзсэн учраас тусгаарлаад PCR шинжилгээ авсан. 

Шинжилгээний хариу сөрөг гэж гарсан тул Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг хэвийн байдалд шилжиж, тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.

Ер нь эмнэлгүүдэд сэжигтэй тохиолдол очих болгонд бэлэн байдалд орж байгаа. Эмнэлгүүд сүүлийн үед энэ чиглэлд бэлэн байдлаа маш сайн хангаж ажиллаж байгаа" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/831889647373243