Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Ачтан" эмнэлгээс голомттой халдварын тохиолдол 45 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Ачтан эмнэлгийн голомтоос 45 хүн коронавирусийн халдвар аваад байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр “Ачтан эмнэлгээс улбаатай халдвар нь сүүлийн үед Улаанбаатар хотод үргэлжилж буй халдварын томоохон голомт болоод байна.

Өнөөдрийн байдлаар Ачтан эмнэлгийн 21 эмч, ажилтан халдвар авсан нь батлагдсан бол тэндээс улбаатай нийт 24 хүн халдварт өртөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ачтан эмнэлгийн голомтод нийтдээ 45 хүн коронавирусийн халдвар аваад байна" гэсэн юм.

"Мэдээлэл холбооны сүлжээ компанийн БЗД-ийн салбарын ажилтан болон Family med эмнэлгийн сувилагч халдвар авсан"

Үргэлжлүүлэн "Сүүлд гарсан голомттой холбоотойгоор ажиллаж байсан хүмүүсийг тандаж, судлан хяналтад авлаа.

Тухайлбал, Мэдээлэл холбооны сүлжээ компанийн Баянзүрх дүүрэг дэх салбарын нэг хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул нийт ажилчдаас нь шинжилгээ авч, 10 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж, 54 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Мөн Family med эмнэлгийн сувилагч халдварт өртсөн учраас тухайн эмнэлгийн эмч, ажилчдыг шинжилгээнд хамруулан ойрын хавьтлын 3 хүнийг тусгаарласан.

Иймд тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд ч коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай" гэдгийг нэмж хэлэв.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНД дарж үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/2724427361206187

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.