Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорио халдварын тархалтыг сааруулахад хэрхэн нөлөөлсөн бэ?

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавируст халдварын нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/2TODoZmNhN/

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн хөл хорио халдварын тархалтад хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Шинэ Зеланд болон манай улсын хувьд халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хөл хориог шуурхай тогтоож, ард иргэд тухайн шийдвэрийг биелүүлж байсан нь халдварын тархалтыг бууруулахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлснийг хэлэв.

График 1:

 

Нийт халдвар авсан хүмүүсийн 30-40 хувь, зарим судалгаагаар 50 хувьд нь огт шинж тэмдэг илрэхгүй халдвар тараагаад яваад байгааг олон улсад хийгдсэн судалгаануудаас харагдаж байгаа ажээ.

График 2: Дотоодод халдварын тархалт хэрхэн явагдсан бэ, хөл хорио үүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

 

Халдварын анхны тохиолдол гарсны дараа шуурхай хөл хорио тогтоосон нь үр дүнгээ өгч 2020 оны арванхоёрдугаар сарын эхэн үе гэхэд халдварын тархалтыг харьцангуй хяналтандаа авсан. Орон нутагт гарсан халдвар ерөнхийдөө хумигдаад байна гэв.

 

График 3: Хүн амын хөдөлгөөн ба халдварын тархалт

 

Нийслэлд халдвар бүртгэгдсэн хороод:

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.