Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Идэр-Од: Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн, чирэгдэл учруулсандаа уучлал хүсье

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN

Ideree’s Home Party нэвтрүүлгийн оролцогчид УОК-ын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн, чирэгдэл учруулсандаа уучлал хүсжээ.

Энэ талаар комедиан Б.Идэр-Од өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

УУЧЛАЛТ ХҮСЬЕ Коронавирусын эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг...

Posted by Ider-Od Bat-Erdene on Tuesday, December 29, 2020

УОК-ын нэрийг барьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу зорилгоор ашигласан нэвтрүүлгийг олон нийтийн сүлжээгээр цацсан иргэдийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.