Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хос дипломын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг МУИС, Хонг Конгийн Их сургууль хамтран судлахаар тохирчээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт суугаа Ерөнхий консулын газрын санаачилгаар эхлүүлсэн Монгол Улсын Их сургууль, Хонг Конгийн Их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичгийг хоёр их сургууль цахимаар байгуулав.

Санамж бичгийн хүрээнд их сургуулиуд эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан ажлууд хэрэгжүүлж, багш, оюутан солилцоог эхлүүлж, ойрын хугацаанд хос дипломын хамтарсан хөтөлбөр болон оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар тохироод байна. Хонг Конгийн Их сургууль нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын QS 2021 чансааны эрэмбээр 23 дугаар, Ази тивдээ гуравдугаар, Хонг Конгт тэргүүн байрт тус тус жагсдаг дэлхийн шилдэг их сургуулиудын нэг юм.

 

Эх сурвалж: ГХЯ