Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрвээ халдвар нийт ард иргэдийн дунд тарвал өөр тактик барина

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй бүтцийн өөрчлөлт үнэн эсэх, халдвар дотоодод тарах үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөт арга хэмжээний бэлтгэл хэр байсан талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас сэтгүүлчид асуулаа.

- Эмч ажилчдад бүтцийн өөрчлөлт хийсэн нь үнэн үү?

Д.Нарангэрэл: ЭМЯ-ны бүтцэд өөрчлөлт оруулах шийдвэр гаргах түвшний хүн би биш. Тиймээс энэ талаар хариулт өгөх боломжгүй.

- Дотоодод халдвар тараагүй байхад бэлдсэн төлөвлөгөө байгаагүй юм уу?

Д.Нарангэрэл:  Дотоодод халдвар алдаагүй байхад бид бэлэн байдлаа хангаж, ЭМЯ, холбогдох байгууллагууд ажлаа хангаж ажиллаж байсан. Дөрвөн үе шатанд тохирсон төлөвлөгөө байгаа. Үүнд 

  1. Зөөвөрлөгдөн орж ирж байгаа тохиолдол
  2. Кластер хэлбэрээр бүртгэгдэж байгаа тохиолдол
  3. Нийтийн дунд тархсан тохиолдол
  4. Илүү эрчтэй тархсан тохиолдол гэсэн ангиллаар нийгэм, эрүүл мэнд болон, эмнэлгийн тусламжийн зохион байгуулалтын төлөвлөлт гараад улаан, ногоон, шар өнгөөр тэмдэглээд явж байна.

Одоогийн байдлаар кластер хэлбэрийн тохиолдол бүртгэгдэж байгаа учраас энэ арга хэмжээндээ тохирсон арга хэмжээ авч ажиллаж байна.

А.Амбасэлмаа: Бэлэн байдлын төлөвлөгөө удирдамжийг 2020 оны нэгдүгээр сарын 8-нд батлаад, хариу арга хэмжээгээ аваад явж байна. Халдвар орж ирээгүй байхад бэлэн байдлаа хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд арван сар дотроо халдвар алдахгүй явж ирсэн. Та бүхэн ч мэдэж байгаа.

Дэлхийн аль нэг улсад шинэ халдварт өвчин гарвал манайд орж ирэх боломжтой, түүнийг дагасан урьдчилсан төлөвлөгөө байсан. Хэрвээ халдвар нийт ард иргэдийн дунд тарвал өөр тактик барина. Бид шат шатанд арга хэмжээгээ авч хэрэгжүүлж байна. Энэ талаар иргэд буруу ойлголт авч болохгүй. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2855253721418658

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.