Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Алтанбулаг боомтод ажиллаж буй эмчид дэслэгч цол олгов

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

Монгол Улсын Засгийн газрын Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тогтоол, шийдвэрийн хугацаанд “Алтанбулаг” хилийн боомтод хязгаарлалтын тусгай горим, журмын дагуу үүрэг гүйцэтгэж буй эмчид дэслэгч цол олгосон байна.

Тодруулбал халдвар хамгааллын дэглэм журмыг сахиулан хоёр сар гаруй хугацаанд эрсдэл өндөртэй улаан бүсэд ажиллаж байгаа тус ангийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч Б.Нандин-Эрдэнэд ХХЕГ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн дэслэгч цол олгохоор болжээ.

Цолыг захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргал түүнийг үүрэг гүйцэтгэж байх үед нь гардуулан өгчээ.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар