Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Энх-Амгалан: Өчигдөр зарим оюутан автобусандаа багталгүй үлдсэн асуудал гараагүй. Хамгийн сүүлийн автобус Сэлэнгэ рүү явсан

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинжилгээнд хамрагдсан оюутнуудыг нэгдсэн журмаар орон нутаг руу буцаах ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уг ажилтай холбоотойгоор өчигдөр Говьсүмбэр аймгийн зарим оюутнууд автобусандаа багтаж чадахгүй үлдсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад байсан юм. Иймд автобусандаа багтаагүй үлдсэн оюутнууд байгаа эсэх болон орон нутаг руу нь буцаах ажил хэрхэн явагдаж буй талаар БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалантай утсаар холбогдож, тодрууллаа. 

Тэрбээр “Оюутнууд орон нутаг руу явах ажил өнөөдөр үргэлжилж байна. БШУЯ-ны зүгээс өнгөрсөн дөрвөн хоногт нэгдсэн журмаар 20 мянга гаруй оюутныг /8,000 орчим нь байранд байсан/ шинжилгээнд хамруулсан. Тэдгээр оюутнуудын шинжилгээний хариу бүгд гараад, товчоонуудад цаасаар хүргэгдчихсэн. Оюутнууд буцах ажил гурван байршилд хэвийн үргэлжилж байна.

Шинжилгээнд хамрагдсан оюутнуудыг нэгдсэн зохион байгуулалтаар өчигдөр, өнөөдөр хоёр л гаргаж байгаа. Нэгдсэн зохион байгуулалтаар гэдэг нь шуурхай гаргах зорилгоор нэг автобусанд 40, 40-өөр нь суулгаж явуулахыг хэлж байгаа юм. Харин маргаашаас оюутнууд бусад хүмүүсийн адилаар буюу нэгдсэн зохион байгуулалтад орохгүй явах байх. Энэ талаар сайн мэдэхгүй байна. 

Мөн өчигдөр зарим оюутан автобусандаа багтаж чадаагүй үлдсэн асуудал гараагүй. Хамгийн сүүлийн автобус Сэлэнгэ рүү явсан” гэлээ.

 
эх сурвалж: БШУЯ

Шинжилгээнд хамрагдсан оюутнуудын орон нутаг руу зорчиж буй байдал: 

 
эх сурвалж: БШУЯ