16:15 2020/12/09
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ.
Б.Энхмандах, Б.Батбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Д.Нямсамбуу, Б.Золбаяр, З.Энхболд нарыг чөлөөлж, тэдний оронд томилох хүмүүсийг нууц санал хураалтаар тодруулав.
Ингэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлсэн Ж.Цэсэн, Засгийн газраас нэр дэвшүүлсэн Г.Отгонбаяр, М.Уянга нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.
Харин УИХ-аас нэр дэвшүүлэх дөрвөн хүнийг сонгохдоо нууц санал хураалт явуулжээ.
Ингээд санал хураалтын дүнгээр Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, Ц.Цоодол нар Үндэсний зөвлөлд нэр дэвшихээр болсон байна.
Ийнхүү шинээр томилогдох болсон долоон хүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлах ажээ.
12:38 2020/12/09
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох асуудлыг өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байна.
Тус зөвлөл нь 15 гишүүнтэй. Үүнээс долоон гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, дараагийн хүнийг томилох шаардлагатай болсон.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.1-д “Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна, 21.2-т Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна” гэж заасан байдаг. Энэхүү хуульд Үндэсний зөвлөлийн 15 гишүүний долоог УИХ-аас, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр дөрвөн хүнийг нэр дэвшүүлэхээр заажээ.
Юуны өмнө Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, чөлөөлөгдөх гэж буй долоон гишүүнийг танилцуулъя.
Дээрх долоон хүнийг дэвшүүлсэн субьектээс яг энэ тоогоороо дахин нэр дэвшүүлнэ.
УИХ-аас нэр дэвшүүлэх дөрвөн квотын төлөө 29 хүн өрсөлдөхөөр материалаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний зөвлөлийн гишүүн болох хүсэлтэй 29 хүнээс дөрвийг нь л сонгоно. Эдгээр хүмүүсийг танилцуулбал,
Харин Ерөнхийлөгч нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Тэрбээр өөрийн Хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан Ж.Цэсэнг нэр дэвүүлсэн байна.
Засгийн газраас хоёр хүнийг нэр дэвшүүлэх бөгөөд нэг нь iToim.mn сайтын эрхлэгч Г.Отгонбаяр бол нөгөөгийн нь нэр одоогоор тодорхойгүй байна.
Дээрх нэр дэвших хүсэлтэй хүмүүс дунд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын орон тооны сонгон шалгаруулалтад өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн хүмүүс ч байгаа юм. Тухайлбал, С.Баярмөнх, Ш.Отгон-Өлзий нар ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор болсныг бид өмнө нь мэдээлсэн.
Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Д.Оюун-Эрдэнэ УИХ-аас дахин нэр дэвшихээр материалаа хүргүүлжээ. Түүнчлэн МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Л.Нинжжамц Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн байна.
16:15 2020/12/09
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ.
Б.Энхмандах, Б.Батбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Д.Нямсамбуу, Б.Золбаяр, З.Энхболд нарыг чөлөөлж, тэдний оронд томилох хүмүүсийг нууц санал хураалтаар тодруулав.
Ингэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлсэн Ж.Цэсэн, Засгийн газраас нэр дэвшүүлсэн Г.Отгонбаяр, М.Уянга нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.
Харин УИХ-аас нэр дэвшүүлэх дөрвөн хүнийг сонгохдоо нууц санал хураалт явуулжээ.
Ингээд санал хураалтын дүнгээр Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, Ц.Цоодол нар Үндэсний зөвлөлд нэр дэвшихээр болсон байна.
Ийнхүү шинээр томилогдох болсон долоон хүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлах ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!