ТАНИЛЦ: МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргаад буй хүмүүс
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ерөнхий захирлын орон тооны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах хугацаа өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 2-ны 18:00 цагт дуусгавар болох гэж байна.
Одоогийн байдлаар МҮОНРТ-ийн захирлын албан тушаалд өрсөлдөх хүсэлтээ тус байгууллагын Үндэсний зөвлөлд хүлээлгэн өгөөд буй хүмүүсийг танилцуулж байна.
М.Амарбаяр
Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажилладаг. Өмнө нь ТВ5 телевизэд сэтгүүлчээр ажиллаж байсан.
С.Адъяасүрэн
Харилцаа холбооны зохицуулах газрын даргаар ажиллаж байсан. Түүнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Н.Жанцан "зүтгүүлж" байгаа гэх мэдээлэл бий.
А.Энхтуул
МNB сувагт ажиллаж байсан.
Р.Гандиймаа
Тус телевизэд ажиллаж байсан. Түүнтэй холбогдон уг мэдээлэл үнэн эсэхийг тодруулахад сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ өгсөн гэсэн юм.
Ш.Отгон-Өлзий
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанд ажиллаж байсан тэрбээр одоо Монгол брэнд холбооны тэргүүний албан тушаалтай. Тэрбээр өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад оролцож буйгаа мэдэгдсэн юм.
Н.Болормаа
Playboy сэтгүүлийн эрхлэгч
Г.Гэрэл
МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч
А.Бүрэнбаатар
МҮОНРТ-д сэтгүүлчээр ажиллаж байсан.
С.Баярмөнх
"Сэрүүлэг" сониныг үүсгэн байгуулагч
Харин Л.Нинжжамцыг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс эхлэн Н.Дэмбэрэлийг түүний оронд томилогдох гэж байна гэх мэдээлэл цацагдах болсон. Ямартай ч одоогийн байдлаар Н.Дэмбэрэл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ гаргаагүй байна.
Мөн тус телевизийн захирал асан М.Наранбаатарыг сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн дунд нэр нь байна гэх мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан ерөнхий захирлын албан тушаалд нэрээ дэвшүүлээгүй болоhоо албан ёсоор мэдэгджээ.
Түүнчлэн одоогийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнийг мөн л нэрээ дэвшүүлж байгаа гэх мэдээлэл тарсан. Гэвч тэрбээр захирлын орон тоонд бус Үндэсний зөвлөлийн гишүүнд дахин томилогдохоор нэрээ дэвшүүлсэн гэдэг мэдээлэл байна.
МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд одоогийн байдлаар дээрх хүмүүс нэрээ дэвшүүлээд байна. Өнөөдрийн 18:00 цаг хүртэл нэр дэвшигчид нэмэгдэх боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
