Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр нийслэлээс 191 тонн хог хаягдлыг зөөвөрлөн тээвэрлэжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн есөн дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтнууд гудамж талбайд хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

Тухайлбал, өчигдөр 421 ачигч, 720 зам талбайн үйлчлэгч, зам талбайн цэвэрлэгээ зориулалтын 238 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж, 84 рейсээр 191 тонн хог хаягдал зөөвөрлөн тээвэрлэснийг нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 

Мөн аюултай хог хаягдлыг устгахаар хоёр компанийн 56 ажилтан 12 техник хэрэгсэлтэй ажиллажээ.

ВИДЕО: 
https://fb.watch/29yp6qp6D9/