Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр нийтийн тээврийн 94 чиглэлд 169,674 иргэн зорчжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээ хэвийн үргэлжилж буй бөгөөд өчигдөр 94 чиглэлд 5,037 удаагийн рейсээр нийт 169,674 зорчигчид үйлчилжээ.

Мөн өдөр давхардсан тоогоор нийтийн тээврийн 1,392 хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийж, эцсийн болон дундын буудлуудад зорчигч хоорондын зай бариулан, гараа ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар зөвлөмжийг өгчээ. 

Түүнчлэн цаг агаар хүйтэрч байгаа тул ус, цахилгаан, дулаан хангамжийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн, нийслэлийн иргэдийн тав тухыг алдагдуулахгүйн тулд анхааран ажиллаж байна. Хоногийн хугацаанд эвдрэл гэмтэл, саатал гараагүйг холбогдох албанаас мэдээллээ.

ВИДЕО: 
https://fb.watch/29yp6qp6D9/