Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунбат: Өчигдөр Улаанбаатар хот руу 2,344 тээврийн хэрэгслээр 8,417 зорчигч орсон

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас сүүлийн 24 цагт хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна.

Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат "Улаанбаатар хотод өчигдөр 5,275 шинжилгээ хийхэд 6 тохиолдол шинээр батлагдаж, нийт 96 болоод байна. Мөн халдвар голомтлон гарсан дүүргийн өрхөөс сонгон шинжилгээ авах ажлыг өнөөдөр эхлүүллээ. Ингэснээр 12 дугаар сарын 10-ныг хүртэл нийслэлийн 40 хорооны 70,000 өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн" гэлээ. 

Мөн тэрбээр "Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн хэрэгслийн хяналт шалгалт үргэлжилж байна. Улаанбаатар хотоос 1,600 тээврийн 2,728 зорчигч гарч, 2,344 тээврийн  хэрэгслээр 8,417 зорчигч нийслэл хот руу орсон" гэв. 

Түүнчлэн өчигдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 129 гомдол мэдээлэл өчигдөр ирсэн байна. Агуулгаар нь авч үзвэл, нийгмийн халамж үйлчилгээ, хот тохижилт, цахилгаан хангамж, нийтийн тээврийн үйлчилгээний тухай зэрэг гомдол мэдээлэл ирснийг цаг тухайд нь шийдвэрлэжээ. 

Шууд үзэх:
(2020.12.4 14:00 цаг)
https://fb.watch/29yp6qp6D9/