Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Эхний ээлжид халдвартай иргэдтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, 65-аас дээш насныхан, хавсарсан өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулах журам гарсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн явцад гишүүд вакцин худалдан авах төсвийн талаар холбогдох хүмүүсээс тодруулав. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хоригтой холбоотой гол яригдаж байгаа зүйл нь вакцин худалдан авч, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал болоод байна. 2020 онд 31 тэрбум, 2021 онд 20.6 тэрбум төгрөгийг вакцинд төсөвлөсөн. Дээр нь бид худалдан авалт хийх COVAX хөтөлбөрт хамрагдсан. ДЭМБ буурай, дунд хөгжилтэй орнуудыг өндөр хөгжилтэй орнуудтай зэрэг вакцинд хамруулах зорилго тавьсан нь COVAX хөтөлбөр. ДЭМБ-ын гэрчилгээ аваад, батлагдсан вакцины нэгдсэн худалдан авалт хийж, хямд үнээр буурай болон дунд хөгжилтэй орнуудад өгөхийг зорьж байгаа. 

Монгол Улсын Засгийн газар есдүгээр сарын 23-нд COVAX хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн. Арваннэгдүгээр сарын сүүлчээс вакцины үр дүн батлагдаад эхэллээ. Одоо ДЭМБ аль вакциныг сонгох вэ гэдгээ шийдэх гэж байна. Манай улс энэ хөтөлбөрт хамрагдсанаар иргэдийнхээ 20 хувийг үнэгүй вакцинжуулна. 

ЭМЯ, УОК-оос ямар хүмүүсийг эхний ээлжид вакцинд хамруулах вэ гэдэг журмыг гаргасан. Үүнд: 

  • Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарынхан буюу халдвартай хүмүүстэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад тарина. 
  • Хоёрдугаарт, 65-аас дээш настай хүмүүсээ хамруулна. 
  • Гуравдугаарт, хавсарсан өвчтэй, халдвар авсан тохиолдод амь нас нь эрсдэлд орох хүмүүс. 

2021 оны төсөвт мөнгө тавиагүй биш тавьсан. Хамгийн гол нь бид ДЭМБ-ын хөтөлбөрт нэгдэж, хямд вакцин авах гэж байгаа юм шүү. 

Халдварын явц ямар байхыг бид хараад байж байна. Манай улс дотооддоо халдвар алдсан. Тиймээс иргэдийг шинжилгээнд хамруулж, халдварын гинжин хэлхээг зогсоох арга хэмжээ авч байна. Үүний үр дүнд халдварын тоо огцом нэмэгдэхгүй байна. 

Тийм учраас халдварын нөхцөл байдлыг харж байж төсвийн тодотголоо хийхгүй бол одоо шууд задалж болохгүй. Нөгөө талаас зохион байгуулалтын алдаатай зүйлүүд бий. Бид үүнийг хэлж, шүүмжилж байгаа. 

Ямар вакцин авах вэ гэдэг дээр шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарынхан санал бодлоо ярилцаж ажиллаж байна. 

Хэдэн вакциныг жишээ болгон хэлье. Хамгийн эрчтэй яригдаж байгаа нь -70 хэмд тээвэрлэдэг вакцин. Уг вакциныг супер нано технологи ашиглан бүтээсэн. Энэ технологиор өмнө нь вакцин хийгдэж байгаагүй. Алсдаа хүний биед ямар нөлөө үзүүлэхийг дэлхий дахин мэдэхгүй гэсэн үг. 

Хоёр дахь нь Moderna компанийн вакцин. Энэ вакцины гадна тал нь өөхөн бүрхүүлтэй буюу 8 хэмд амьдарч чадахаар хийгдсэн.  

ОХУ-ын Спутник нь хүнд байдаг вирус дээр тухайн уургийг суулгаад хүний биед тарьдаг уламжлалт аргаар хийгдсэн" гэлээ.