Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

"ШЕЗ-ийн 50 гаруй ажилтнаас шинжилгээ авсан. Урьдчилсан байдлаар 37 хүний шинжилгээнд халдвар илрээгүй"

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнаас коронавируст халдвар илэрсэнтэй холбоотой асуудлыг сэтгүүлчид тодрууллаа.

Халдварын батлагдсан тохиолдолтой хамт ажиллаж байсан 57 хүнээс 30 гаруйг нь тусгаарлаад 20 орчим хүн буюу удирдах албан тушаалтнуудыг тусгаарлаагүй гэх мэдээлэл гараад байгаа юм. Уг асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулт өгөв.

ШЕЗ-ийн үйлчилгээний ажилтанд шинжилгээ хийхэд халдвар батлагдсан

Тэрбээр "Нэг батлагдсан тохиолдол ойрын хавьтлаа хэлэхгүй нууж байсан учраас бид өөрсдөө олж аваад шинжилгээ хийсэн. Арваннэгдүгээр сарын 28-нд тухайн тохиолдол батлагдсан бөгөөд тэр хүний ойрын хавьтлыг хөөж тандан судалж байгаад ШЕЗ-ийн үйлчилгээний ажилтанд шинжилгээ хийхэд халдвар батлагдсан.

ШЕЗ дээр манай шуурхай хариу арга хэмжээний хоёр баг ажиллаж, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүсийг тусгаарласан. Түүнээс биш дарга цэрэг гэж ялгахгүй. Ойрын хавьтал гэдэгт 24-48 цагийн дотор амны хаалтгүй, 1.5 метрээс ойр зайд харьцсан хүмүүсийг хамруулна.

Тухайн үйлчилгээний ажилтан барилгын хоёр давхарт ажилладаг учраас эхний ээлжинд тус давхрынхныг шинжилж байна.  Ойрын хавьтлуудыг нь тусгаарлан ажиглах байранд бусад хавьтлыг нь гэрийн ажиглалтад тусгаарлаад байгаа.

50 гаруй ажилтнаас шинжилгээ авсан. Урьдчилсан байдлаар 37 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна. Хавьтлын үзүүлэлтээр тусгаарлах бөгөөд үүнд албан тушаал огт хамаагүй” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/759560294639026

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.