"Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ариутгал хийгдсэн. Ихэнх хүн гэрээсээ ажиллаж байсан"
20:11 2020/12/02
ШЕЗ-ийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ аваад буй.
Энэ талаар ШЕЗ-ийн эх сурвалж "Манай ажлын байранд ариутгал хийгдсэн. Ажилтнуудын ихэнх нь гэрээсээ ажиллаж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байсан" хэмээн мэдээлэв.
18:39 2020/12/02
"Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна"
ШЕЗ-ийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна.
Эх сурвалж "Шүүхийн ерөнхий зөвлөлийн/ШЕЗ/ байрыг цагдаагийн хамгаалалтад авсан. ШЕЗ-ийн ажилтнуудаас шинжилгээ авч эхлээд байна.
Батлагдсан тохиолдлын хавьтагч уг газраар явсан байна" гэсэн мэдээллийг өглөө.
ЭМЯ-наас өдөр бүр 11:00 цагт цахимаар хэвлэлийн хурал хийж, шинжилгээний хариуг олон нийтэд мэдээлж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дотоодын 369 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс:
- Сэлэнгэд 183
- Улаанбаатарт 90
- Дархан-Уулд 44
- Орхонд 24
- Дорноговьд 21
- Говьсүмбэрт 4
- Архангайд 3 тохиолдол тус тус голомтлон гарсан байна.
20:11 2020/12/02
ШЕЗ-ийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ аваад буй.
Энэ талаар ШЕЗ-ийн эх сурвалж "Манай ажлын байранд ариутгал хийгдсэн. Ажилтнуудын ихэнх нь гэрээсээ ажиллаж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байсан" хэмээн мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

