Өнөөдөр ХӨСҮТ-өөс долоон хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжсэн тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрээр "Өнгөрсөн 24 цагт ХӨСҮТ-ийн Халдвартын клиникээс долоон хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Ингээд өнөөдрийн байдлаар
Эдгэрсэн хүмүүсээс тусгаарлан ажиглалтад 42, гэрийн ажиглалтад нэг хүн байгаа бол 322 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.
Харин ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 445 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.
Үүнээс биеийн байдал,
- Маш хүнд-3
- Хүнд-5
- Хүндэвтэр-77
- Хөнгөн-360 хүн байгаа юм.
Эмчилгээнд байгаа хүмүүсээс
Батлагдсан тохиолдлуудад хуурай ханиах, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг 12-19%-д нь илэрч байгаа бол нусгайрах, үнэр амт мэдрэхгүй болох, булчин өвдөх, ядарч сульдах, дотор муухайрах шинж тэмдэг 4-10%-д нь илэрч байна.
Халдвар авсан хүмүүс дунд 0-9 насны 47 хүүхэд, 55-аас дээш насны 50 хүн байгаа бол 80,90 настай хүмүүс ч эмчлэгдэж байна" гэв.
ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/759560294639026
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.