ХӨСҮТ-ийн 11 эмч сувилагчаас эдгэрээгүй, эмчилгээнд байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа залруулга хийлээ.
Тэрбээр өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр халдвар авсан ХӨСҮТ-ийн эмч, сувилагчдаас 7 нь эдгэрсэн гэж өчигдөр мэдээлж байсан юм.
А.Амбасэлмаа хэлэхдээ “Өчигдрийн мэдээллийн үеэр ташаа мэдээлэл хэлсэндээ хүлцэл өчье.
Коронавирусийн халдвар авсан ХӨСҮТ-ийн 11 эмч, сувилагч 14 хоног эмчилгээ, үйлчилгээгээ явуулаад тусгаарлагдаж ажиглалт тандалтын 14 хоногт шилждэг. Энэ тоотой андуурагдаж халдвар аваад эмчлэгдэж байгаа 11 хүнийг эдгэрсэн гэж ташаа хэлсэн байна.
ХӨСҮТ-ийн 11 эмч, ажилчин эмчлэгдэж байгаа бөгөөд бүгдийнх нь биеийн байдал сайжирч байна" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!