Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын хэмжээнд коронавирус илрүүлэх 80,779 шинжилгээ хийснээс одоогоор 66,132 хүний хариу СӨРӨГ гараад байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэсэн 80,779 хүнээс одоогоор 66,132 хүнд коронавирус илрээгүй болохыг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр “Улсын хэмжээнд ажиллаж буй оношилгооны цэгүүдээр нийт 80,779 хүн үйлчлүүлж, коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэсэн байна.

Үүнээс одоогоор 66,132 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан бөгөөд үлдсэн хүмүүс нь шинжилгээнийхээ хариуг хүлээж байгаа юм.

Нийслэл хотод өвчлөл голомтлон гарч байгаатай холбоотойгоор сүүлийн 24 цагийн хугацаанд ЗӨСҮТ-ийн хоёр баг голомтод ажиллаж, 12,600 ам метр талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Мөн тусгай дугаарын гурван утсанд нийт 7,738 хүн холбогдож, зөвлөмж зөвлөгөө авсан байна" гэсэн юм.

"Амбулаторийн үзлэгийн 4.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна"

Үргэлжлүүлэн "Томуугийн улирал энэ үед давхцаж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл харьцангуй бага буюу амбулаторийн үзлэгийн 4.8 хувийг эзэлж байна.

Томуугийн харуулдан тандалтын тогтолцоогоор өнгөрсөн долоо хоногт 113 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус болон томуугийн вирус илрээгүй.

Харин их томуу болон риновирус илэрсэн” хэмээн хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/221932256015572

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.