Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн эмчилгээний нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ба нийт 10 баг ХӨСҮТ-д ажиллаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Эмчилгээ хийж буй эмч нараас бүрдсэн нэг баг хэдэн хүнтэй байдаг вэ?

-Коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийг эмчилж буй баг тус бүр нэг эмч, нэг сувилагч, нэг асрагч, нэг ариутгагч гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Одоогоор ХӨСҮТ-д эмчилгээ үйлчилгээний 10 баг бий.

Шаардлагатай тохиолдолд хоёр эмч орох зэргээр ажиллаж байна.

-Эмчилгээний талаар тодруулж өгөхгүй юу?

-Эмчилгээний хувьд олон улсын жишгээр явж байгаа. ДЭМБ-ын эмчилгээний удирдамж байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Тухай бүрд нь манай эмч нар дэлхийн жишигт нийцүүлэн ажиллаж байгаа.

Эмчилгээний эхний үед вирусийн эсрэг Ремдесивир, Лановер, Авиган, Арбидол зэрэг дөрвөн төрлийн эмийг хэрэглэж буй. Мөн дархлаа дэмжих эмчилгээг хийж байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/1053341055130234

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.