Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтан болон эмнэлгийн үйлчилгээ авах иргэн 06:00-22:00 цагт нийтийн тээвэр, хувийн машинаар зорчино"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.11.21/

https://fb.watch/1UGdQ4wSrL/

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр маргаашаас энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна.

Зайлшгүй ажиллах шаардлагатай зөвшөөрөгдсөн ажилтан болон эмнэлгийн үйлчилгээ авах иргэд нийтийн тээврээр болон хувийн машинаар 06:00-22:00 цагт зорчино. Ингэхдээ биеийн байцаалт, эмнэлэгт цаг авсан, эрүүл мэндийн дэвтрийг үндэслэж явуулах юм.

Энэ үеэрээ иргэн та өөртөө хяналт тавьж, хүн хоорондын 1.5-2 метрийн зайгаа авч, маскаа зүүж бөөгнөрөл үүсгэхгүй хариуцлагатай хандахыг хүсье.

Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Засгийн газрын тогтоолд заасан 11 чиг үүргийн 13 төрлийн шалтгаантай иргэдэд үйлчлэхэд нийтийн тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байсан. Энэ хүмүүст зориулж нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг нээж байна. Нийтийн тээврээр өдөрт 500 мянган хүн үйлчлүүлж байсан. Яг одоогоор 50,000 гаруй иргэнд үйлчлэх шаардлага үүссэн. Аль болох өвчин халдварлах нөхцөлийг бууруулах зорилгыг бид эрхэм болгосон. 50,000 гаруй хүнсний үйлдвэрлэл эхлэх тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж дуусаад, хүнсний түгээлтийг 07:00-17:00 цагт хийнэ” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.