Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

УОК-оос шөнийн түгээлтийг иргэд, худалдаа эрхлэгчдэд хүндрэл учруулахгүйгээр шийдэх үүрэг өгчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: УОК-ын хэвлэлийн алба

УОК-ын ээлжит шуурхай хуралдаан боллоо. 

Энэ удаагийн хуралдаанд хөдөлгөөн хорьсон үед буюу өдрийн цагаар хүнсний дэлгүүрүүдэд түгээлт хийх хувилбарыг танилцуулжээ. Нийслэлд түгээлтийн 20 мянга гаруй автомашин байдаг аж. 

УОК-оос хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн шөнийн түгээлтийг иргэд, худалдаа эрхлэгчдэд хүндрэл учруулахгүйгээр шийдэж, олон нийтэд мэдээлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.