Хүний биеийн дархлаа маш нарийн зохион байгуулалттай ажилладаг хамгаалалтын цогц систем юм. Дархлаа тогтолцооны эсүүд тус бүр өөр өөрийн үүрэгтэйгээр оролцдогийг ч эрдэмтэд судалж тогтоосон байна. Бид дархлаагаа хэвийн түвшинд хамгаалж чадвал ямар нэг халдварт өвчнөөс айх шаардлагагүй юм. Учир нь хүний биеийн дархлааны эсүүд идэвхтэй үедээ гадна орчноос орж ирэх өвчин үүсгэгч төрөл бүрийн вирүс, нян бактерийг устгах бүрэн чадвартай байдаг аж. Харин амьдралын буруу хэвшил, ажлын ачаалал, стресс, уур бухимдал зэрэг нь хүний дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлж элдэв халдварт өвчлөлд өртөх гол нөхцлийг бүрдүүлдэг байна. Энэ үед аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжихээс гадна хүний биед нэн шаардлагатай микро элемент, аминдэмийг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай юм.
Хагас зууны өмнө Унгар улсын нэрт судлаач Доктор Ёожеф Береш ижил нөхцөлд хоёр өөр хөрсөнд ургуулсан ургамлуудад ургалт ба үр жимсний чанар нь ондоо байгааг анзаарсан байна. Маш олон судалгаа шинжилгээний үр дүнд тэрбээр үржил шим муутай хөрс нь организмд чухал шаардлагатай зарим тэжээлээр дутмаг байгааг олж илрүүлсэн ба эдгээрийг хөрсөнд нэмсэний дараа ургамал өвчлөлгүй эрүүл ургадагийг олж тогтоожээ.
Үүнээс үүдэн маш олон жилийн судалгааны үр дүнд микро элемэнтүүдийн организм дахь орлуулшгүй үүргийн тухай олж нээснээр хүний бие махбодид явагдаж буй биохимийн урвалуудад микро элемэнтүүд зайлшгүй хэрэгтэй гэсэн өнөөгийн ойлголтонд хүрэх замыг нээж өгсөн аж. Ингээд хүний биед шаардлагатай микро элемэнтүүдийг зохистой хэмжээгээр савлаж өнөөдрийн Береш дуслыг бүтээжээ.
Береш бэлдмэл нь Унгарын эрүүл мэндийг дэмжих өндөр үр дүнтэй тэргүүлэх бүтээгдэхүүнээр нэрлэгддэг бөгөөд Монголын хэрэглэгчид ч Береш бэлдмэлийн үр дүнг мэддэг болжээ.
Аливаа асуудлын шийдэл нь байгалд бидний нүдний өмнө байдаг, бид зөвхөн нүд, сэтгэлээ нээлттэй амьдрах хэрэгтэй юм.
Доктор Ёожеф Береш
Бидний биеийн дархлаа нь гайхамшигтай, бараг л төгс гэж хэлж болохуйц цогц систем юм. Береш бэлдмэл нь хүний биеийн дархлааны систем хэвийн ажиллахад шаардлагатай микро элементүүдийг хүний биед хангаж өгсөнөөр аливаа өвчин эмгэгээс сэргийлэхэд өндөр үр дүн үзүүлдэг аж.
Береш дуслын үйлчилгээ
Береш дусал хэрэглэгчдийн захидлуудаас
Та Береш бэлдмэлийг Монгол Эм Импэкс Концерны Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймагт байрлах салбаруудаас худалдан авах боломжтой. Мөн 1800-1923 болон 9508-1923 дугаарт залгаж Улаанбаатар хот дотор хүргэлтээр авах боломжтой.