Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Амгалан: Сэлэнгэ аймгийн цагдаагийн нэг алба хаагчийн коронавирусийн шинжилгээ эерэг гарсан

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын хуралдаанаас замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. 

Мэдээллийн дараа ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Сэлэнгэ аймагт нэг цагдаагийн алба хаагч коронавирусийн халдвар авсан байна. Бусдадаа тараасан гэх асуудал яригдаж байна. Энэ тал дээр та хариулт өгөөч?

-Коронавирус гарснаас хойш эмнэлэг, цагдаагийн алба хаагчид халдвар авах эрсдэл өндөр гэсэн судалгаа гарсан. Сэлэнгэ аймгийн цагдаагийн нэг алба хаагчийн коронавирусийн шинжилгээ эерэг гарсан. Одоогоор тусгаарлагдсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумыг гадна хүрээгээр нь хяналтад авсан.

Маргааш Засгийн газрын шийдвэрийн дараа ямар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах вэ гэдгийг нарийвчилж гаргана. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хумина.

Ланд-200 уначихаад, архи шаглаад зардаг, хөл хорио тогтоосон үед таксинд явж байна. Бүгдээрээ замын хөдөлгөөнд оролцохгүй хэд хоног тэвчээч гэж иргэдээсээ хүсэж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.