Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхболд: Ховд аймагт нууцаар ирсэн 10 болон тоглолт үзсэн нэг иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ачааны машинд нуугдан Ховд аймагт 11 иргэн очсон талаар мэдээллийг ЭМЯ-ны 17:00 цагийн хурлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлсэн.

Эдгээр иргэнийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний хариуг ямар гарсан талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдоос тодруулахад "Ачааны машинд нуугдан, Ховд аймагт өнөө шөнө 10 иргэн ирсэн. Тэдний PCR шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан буюу коронавирусийн халдвар илрээгүй.

Харин тоглолт үзсэн нэг иргэн Ховд аймагт хоёр хоногийн өмнө ирсэн бөгөөд түүний PCR шинжилгээний хариу мөн СӨРӨГ гарсан. Өөрөөр хэлбэл, 11 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй" гэв. 

Мөн энэхүү мэдээллийг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав үнэн хэмээн баталсан юм.