Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэн, докторууд хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яам  болон Эрдэмтдийн зөвлөл өнөөдөр хуралдаж Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлжээ.

Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,  ШУА-ийн гишүүн, академич, АШУ-ны доктор П.Нямдаваа,  АУ-ны доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч З.Адьяасүрэн,  АУ-ны доктор, дэд профессор М.Алтанхүү, ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга Г.Сүрэнханд нар оролцов. 

Эрдэмтэн судлаачид хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдлээ.  Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах, цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэв.

Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4,000-5,000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж буйг хэлэлцэв. Ийнхүү Улсын онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлэхээр болжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.