Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Танай гэр бүлд 10-аас дээш насны хүүхэд байгаа бол анхаарлаа заавал хандуулахыг зөвлөв

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Save the Children хамтран бэлтгэсэн Ковид-19 цар тахлаас болж тусгаарлагдсан хүүхдэд өгөх тусгайлсан зөвлөмжийг хүргэж байна.
 
Танай гэр бүлд 10-аас дээш насны хүүхэд байгаа бол анхаарлаа заавал хандуулаарай. Учир нь дэлхий нийтэд тархсан цар тахал манай улсад гарч, хүмүүсийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх хөл хорио тогтоогоод байгаа.
 
Тэгвэл яг энэ онцгой цаг үед эрхэм аав, ээж, эмээ, өвөө, ах эгч таныг 10-аас дээш насынхны сэтгэл зүйн онцлогт тохируулан хэрхэн харилцах, мөн хүүхдүүд юу хийвэл цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж болох талаар зөвлөж байна.
 
Онцгой нөхцөл байдал үүссэн энэ цаг үед эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа чангатгах, бага насны хүүхдээ гэртээ харгалзах хүнгүйгээр орхихгүй байхад анхаарч, амны хаалтаа тогтмол зүүж хэвшээрэй.
 
Зөв бүхэн зөвхөн танай гэр бүлээс.
 
ЗӨВЛӨГӨӨ:
 
ГБХЗХГ-ын фэйсбүүк хуудсаас авав

 

Эх сурвалж:  ГБХЗХГ