Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.11.15/

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны лайв мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “COVID-19-ийн батлагдсан тохиолдол 428 боллоо. 11 цэгт 909 хүнээс шинжилгээ авахад 750 хүний сорьцод коронавирус илрээгүй. Бусад сорьцуудын шинжилгээний хариуг  өнөөдөр орой 17:00 цагт мэдээлнэ. 119 тоот утсанд 1,359 хүн утасдаж, коронавирусийн талаар зөвлөгөө авлаа.

Нийслэл хотод бүртгэгдсэн хавьтлуудын голомт гэр оронд Зоонозын үндэсний төвийн найман баг ажиллаж, эцсийн халдваргүйтгэлийг хийсэн.

Иргэд хатуу хөл хорионы үед гэртээ байх, агаар шүүгчийг гэртээ байлгах, цонхоо онгойлгож байх, гэрээ чийгшүүлж, агаарын солилцоо сайн байх юм бол коронавирусийн халдвараас сэргийлж чадна” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.