Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын түргэвчилсэн оношилгооны нийслэл дэх 11 цэгийн ХАЯГ

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN

Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд сайн дураар хамрагдах хүмүүс Даваа гарагаас эхлэн дараах цэгүүдэд очиж шинжилгээ өгч болох нь.

 

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан "Улаанбаатарт байгуулсан 11 цэгт өнөөдрийн байдлаар 400 гаруй хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээ үнэ төлбөргүй. Сайн дураар хамрагдах хүмүүс Даваа гарагаас шинжилгээ өгч болно. Одоохондоо зөвхөн хавьтал болсон хүмүүс өгөх юм" гэж өчигдөр орой мэдээлсэн билээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар "Эрүүл мэндийн сайдын тушаалаар коронавируст халдварын түргэвчилсэн оношилгооны цэг байгуулан, шинжилгээ хийх, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, сорьц авах өрөө зэргийг бэлтгэж, иргэдэд харъяалал харгалзахгүй үйлчлэхээр боллоо" гэв. 

Шинжилгээнд хамрагдахдаа мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг зөвлөлөө.