Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэний хувийн нууцыг чандлан хадгалах тул ичиж зоволгүйгээр мэдээллээ үнэн зөв хэлэхийг хүсэж байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж, Шадар сайд болон УОК-ын гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан халдвар авсан нь батлагдсан иргэд маршрутаа зөв мэдээлээгүй бол гэмт хэрэг болох эсэхийг сэтгүүлчид тодруулахад "Халдвар авсан иргэнтэй ойрын болон дам хавьтал болсон иргэд өөрийн хавьтлуудаа санаатай болон санамсаргүй байдлаар худал мэдээлбэл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар хариуцлага тооцно. Буруу мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй болоод явчихвал гэмт хэргийг санаатай нуун дарагдуулсан гэдэг асуудалд орно.

Тийм учраас хавьтал болсон хүмүүс мэдээллээ нууж болохгүй. ХӨСҮТ дээр манай мэргэжлийн хүн ажиллаж байгаа. Иргэний хувийн нууцыг чандлан хадгална. Хуулийн тийм заалттай. Иймд санаа зовохгүйгээр эмчтэйгээ ярилцаж, мэдээллээ ичиж зоволгүй, үнэн зөв хэлэхийг хүсэж байна. Ойрын болон дам хавьтагчдыг тогтооход маш их зардал, хүн хүч гарч байгаа. Тиймээс иргэд минь ухамсартай хандаарай.

Ер нь иргэд минь хоорондын зайгаа барьж, дэг сайн барьж явах хэрэгтэй" хэмээн хариуллаа.

ВИДЕО:

https://fb.watch/1Ls9RSJYp0/

Жич: Нэр бүхий караоке, цайны газар, зочид буудлаар үйлчлүүлсэн, маршрутаа буруу мэдээлсэн иргэн нь анхны батлагдсан тохиолдол буюу ачаа тээврийн жолооч биш.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.