Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний худалдаа, үйлчилгээний газрууд 07:00-22:00 цаг хүртэл ажиллана. Согтууруулах ундаа зарахгүй

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж өнөөдөр гаргасан.

Уг захирамжид согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, үйлчилгээний газар /ресторан, кафе, хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа/ болон нийтийн үйлчилгээтэй цайны газар, сүлжээ хоолны газар, сүлжээ хүнсний дэлгүүр, хүргэлтийн хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл болгох үүрэг өгчээ.

Мөн хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байхыг дурдсан байна.

Захирамж бүрэн эхээрээ: