Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Одоогийн байдлаар Дорнод, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул аймагт хөдөлгөөн хязгаарласан байна"

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тусгаарлалтаас гарсан жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор энэ сарын 11-14-нийг дуустал Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хааж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг УОК-оос гаргасан.

Тэгвэл "Одоогийн байдлаар Дорнод, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн онцгой комисс хуралдаж, хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргаад эхэлсэн" хэмээн УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ.

Мөн тэрбээр УОК болон Засгийн газрын хуралдааны үеэр тусгаалалтын 21 хоногийн хугацааг богиносгох эсвэл уртасгах асуудлыг яриагүй гэдгийг хэлсэн юм.

Үргэлжлүүлэн "Энэ оны гуравдугаар сард л цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөнд хүн хүч, нөөц бололцоо болон байдал хүндэрвэл хэрхэн хязгаарлах талаар бүх салбар бэлэн байдлаа хангасан. Бид баталсан төлөвлөгөөнийхөө дарааллын дагуу арга хэмжээгээ авна.

Өнөөдөр гэхэд л нөөцийн махнаас 50 тонныг гаргасан. Бидэнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэдэн сарын нөөц бий. Тиймээс иргэд үймж, сандрах хэрэггүй. Бараа таваарын нийлүүлэлтийн хомсдол гарахгүй. Харин зохиомол хомсдол үүсгэх нь эргээд олон нийтийн бөөгнөрөл бий болгож, олон эрсдэл дагуулна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.