Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Өөрийгөө хянах зорилгоор ХӨСҮТ-д коронавирусийн шинжилгээ өгөхөд төлбөр авахгүй"

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өөрийгөө хянах зорилгоор COVID-19 вирус илрүүлэх шинжилгээ өгөхөд төлбөр авахгүй. Харин гадаад улс руу явж байгаа иргэд төлбөртэй шинжилгээ өгч, тамга тэмдэгтэй бичиг авч байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.

Иргэд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт болон хойд, урд хаалган дээр яг одоо барьж байгаа сорьц авдаг явуулын кабинд очоод шинжилгээ өгч болох юм байна.

Үргэлжлүүлэн Д.Нямхүү захирал сэтгүүлчийн асуултад хариуллаа.

- Халдвар авсан сувилагч, эмчийн талаар мэдээлэл өгөөч. Биеийн байдал нь ямар байгаа вэ?

- Халдвар авсан сувилагч 31 настай, эмч 27 настай залуу хүмүүс. Аль алиных биеийн байдал нь сайн байгаа.

Хамт олон эмч нар иргэд сайхан үг хэлж, урам өгч байгаа учраас эмчилгээ үр дүнтэй байгаа.

- Халдвар илэрсэн иргэний хавьтлыг тогтоох ажил үргэжилж байгаа юу?

- Хяналтын шинжилгээний хариу гарсны дараа цагдаа, тагнуулын байгууллага маш шуурхай хаягийг тогтоож, тухайн айлд гэрээсээ гарахгүй байх мэдэгдлийг хүргэсэн. Бид зориулалтын хувцас, тоног төхөөрөмжтэй багаа явуулж аваад, хавьтлуудыг тогтоох ажил шөнөжин үргэлжиллээ. Энэ ажил цаашдаа ч үргэлжилнэ.

ВИДЕО: /2020.11.11/

https://www.facebook.com/iKonNews/videos/397626008058607
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.