Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

УОК хилийн авто замын боомтын асуудлаар хуралдана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой Комисс/УОК/ өнөөдөр 14:00 цагт хуралдахаар болжээ. Хэлэлцэх асуудлын тухайд хилийн авто замын боомтуудын тухай хэлэлцэх мэдээлэл байна.

"Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомт дээр УОК-ын гишүүд очиж ажиллаж байгаа. Тус боомт нь коронавирусийн халдварын хамгийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн" хэмээн УОК-ын дарга Я.Содбаатар өнгөрсөн Бямба гарагт мэдээлж байв.

Сүүлийн өдрүүдэд Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илрэх нь нэмэгдээд байгаа юм.