Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Virgin Hyperloop өндөр хурдны системээр анх удаа хүн тээвэрлэж туршжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Британийн тэрбумтан Ричард Брэнсоны санаачилсан Virgin Hyperloop өндөр хурдны нийтийн тээврийн систем өчигдөр анхны зорчигчоо тээвэрлэжээ.

АНУ-ын Невада мужийн Лас Вегас дахь талбайд болсон туршилтаар зорчих хурд дээд тал нь 172 км/цаг хүрсэн тухай Virgin Hyperloop-ын удирдлагууд мэдээлсэн байна.

Лос Анжелес хотод төвтэй тус компани вакум хоолойгоор зорчигч болон ачаа тээвэрлэсэн бүхээгийг цагт 966 км хүртэл хурдан аялуулах технологийг хөгжүүлж байгаа юм.

Бүхээг нь соронзон хүчээр замаасаа өргөгдсөн байх тул үрэлтгүй, дуу чимээгүй байх ажээ.

 

Ирээдүйд ийм тээврийн хэрэгслээр Нью Йорк хотоос Вашингтон хот хүртэл 330 км зайд ердөө 30 минут аялдаг болох юм.

Энэ нь онгоцоор ниссэнээс хоёр дахин хурдан, өндөр хурдны галт тэргээр аялснаас дөрөв дахин хурдан гэсэн үг. Virgin Hyperloop компани Невада дахь талбайдаа өөрийн шинэ системийг зорчигчгүйгээр 400 гаруй удаа туршаад байгаа.

Тус компани аюулгүй байдлын гэрчилгээгээ 2025 онд авч, 2030 оноос үйлчилгээгээ эхлэх төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: Reuters