Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮСХ-ны даргаар Ц.Цогзолмааг, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар Ж.Энхбаярыг томилох асуудал яригдсан уу?

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар цөөнгүй асуудал хэлэлцсэн ч хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөнгүй. 

Хэлэлцсэн асуудлуудын дунд Үндэсний статистикийн хорооны даргын томилгоо хөндөгдсөн байна. Тодруулбал, ҮСХ-ны даргаар УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмааг томилох тухай асуудлаар гишүүдийн саналыг сонсжээ. 

Энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ҮСХ-ны хорооны даргад мэргэжлийн хүн томилох нь зүйтэй гэдэг санал гаргасан байна. Бүлгээр хэлэлцүүлсэн уг асуудлыг энэ долоо хоногт шийдэх бололтой. 

Мөн өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярыг томилох гэж байна гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэхүү мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулахад, “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай холбоотой ямар нэгэн халаа сэлгээ, томилгооны асуудал одоогоор яригдаагүй.

Харин Ж.Энхбаяр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Янз бүрийн мэдээлэл цацагдах болсон учир уг ажлын хэсгийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасан" гэв.