Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

KFC: Зам дүүргэлтийн ажил үүгээр дуусахгүй

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Амтат шарсан тахиатай KFC брэндийн зүгээс нийгэмд өөрийн дуу хоолой, хувь нэмрээ оруулах зорилгоор  “Дутуугаа дүүргэе” уриалгыг эхлүүлээд байгаа билээ. Энэ ажлынхаа хүрээнд нийтийн эзэмшлийн замуудын нүхийг дүүргэж байна.

KFC брэнд нь 10-р сарын 16-наас эхлэн фэйсбүүк хуудас  болон имэйл хаягаараа дамжуулж олон нийтээс “хаана, ямар замын нүхийг дүүргэх” санал хүсэлтийг авч энэхүү аяныг эхлүүлжээ.  

Одоогийн байдлаар нийт 100 гаруй санал ирсэн бөгөөд эдгээр хүсэлтүүдээс хамгийн их давхардсан мөн нэн яаралтай замууд болох эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ойр орчимд байрлаж буй нүхээс эхлэн дүүргэхээр шийдсэн юм.

Ингээд хүмүүсийн эрүүл мэнд, хүүхдүүдийн аюулгүй орчин нэн тэргүүнд тавигддаг учраас 11-р сарын 3-ний өдөр түргэн тусламжийн машин байнга орж гардаг  “1-р төрөх эмнэлэг”-ийн гадна зам болон  ХӨСҮТ орчмын нийтийн эзэмшлийн зам дүүргэлтээс гараагаа эхлүүлэв. 

 

Зам дүүргэлтийн ажлыг “Битүчин Баатар” ТББ гүйцэтгэж байгаа ба хүйтэнд ч хийж болох, шинэ технологи бүхий бетон зуурмагийг ашиглаж буйгаараа онцлог бөгөөд олон олон замуудыг маш хурдан шуурхай дүүргэж байгаа юм. 

Энэхүү ажлаа эхлүүлснээс хойш одоогийн байдлаар нийт 14 замын нүхийг дүүргэж амжжээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ойр орчмын нэн шаардлагатай явган хүний болон автомашины  замын нүхнүүдийг дүүргэж янзалснаар зам тээврийн болон бусад осол, замын түгжрэлийг бууруулахад өндөр хувь нэмэр оруулна хэмээн иргэд ялангуяа жолооч нар талархлаа илэрхийлсээр байна. 

Замын нүхийг дүүргэх энэхүү ажил нь үүгээр дуусахгүй гэдгийг KFC брэндийн хамт олон амлаж байгаа ба цаашид илүү олон замын нүх дүүргэх хүсэлтэй байгаагаа онцлов.

 

Хэрэв таны өдөр тутамдаа зорчдог зам дээр ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ойр орчмын замд онгорхой, цоорхой нүх таарвал та ч бас нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулж KFC фэйсбүүк хуудасруу зам дүүргэх санал хүсэлтээ илгээхийг уриалж байна.

Саналаа явуулахдаа замын нүхний зургийг авч, хаяг байршлын мэдээллийг хамт явуулснаар санал тань баталгаажна. Өөрийн хүрээлэн буй орчин, гудамж, зам талбайгаас эхлээд нийгмээ илүү сайн, сайхан болгоход хүн бүрийн оролцоо чухал тул өөрийн хүсэлтээ илгээж, энэ ажилд идэвхтэй оролцоорой.

Дутуугаа Дүүргэе!-KFC брэнд

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.