Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Дижитал хувьсал”-ыг Дорноговьчуудад хүргэлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 4
Сурталчилгаа

Орон нутгийн иргэдэд цахим хэрэглээг илүү ойртуулах, ач холбогдлыг нь таниулах зорилгоор Дорноговь аймагт зохион байгуулагдсан Inspire 2020 арга хэмжээг Мобиком Корпораци хамтран зохион байгуулж, хамгийн хялбар, хурдан шуурхай, аюулгүй үндэсний төлбөрийн шийдэл болох MonPay үйлчилгээгээ танилцуулахын ялдамд дижитал хувьслын талаар сонирхолтой мэдлэг, мэдээллийг орон нутгийн иргэдтэй хуваалцлаа.

Энэхүү арга хэмжээний үеэр салбар салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд цахим шилжилт, технологийн дэвшил нь иргэдийн амьдралд хэрхэн бодитоор нөлөөлж байгаа тухай сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тухайлбал, Мобиком Корпорацийн Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд захирал Б.Баярмаа “Дижитал хувьсал хэрэглэгчийн үйлчилгээг өөрчлөх нь” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд дижитал хувьслын нөлөөгөөр хэрэглэгчдийн худалдан авалт, хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар, хэрэглэгчээ мэдэрсэн, сэтгэлд нь хоногшсон үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар ярьсан нь орон нутгийн бизнес эрхлэгчдэд ихээхэн үр өгөөжтэй байв. Мобиком Корпораци дижитал хувьсалд түүчээлэгч болж, дижитал технологи ашиглан өдөр тутмын үйл ажиллагаагаа хялбаршуулахын сацуу мэдээллийн технологийн шинэ үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлж байна. Тэр ч утгаараа Мобиком Корпорацийн Мэдээллийн технологийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал Л.Буянтөгсийг дижитал хувьслын талаар илтгэл тавиулахаар зохион байгуулагчид урьсан юм.

Мобиком Корпораци дэвшилтэт технологид суурилсан VOO, MonPay зэрэг олон төрлийн шинэ үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн. Мобиком Корпорацийн Дижитал бизнесийн албаны захирал Ш.Оюунчимэг MonPay, түүнд агуулагдах олон боломжийн талаар танилцуулсан бөгөөд Inspire 2020 арга хэмжээн дээрээс энэ үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хэрэглэгчээр бүртгүүлэх боломжийг иргэдэд олгосон.

Inspire 2020 арга хэмжээний үеэр томчуудаас гадна өсвөр үеийнхэн, залуучуудад зориулж хүүхдийн цахим аюулгүй байдлын талаар илтгэл тавигдаж, орон нутгийн иргэд төрөөс хэрэгжүүлж буй цахим үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байлаа.

Дижитал хувьсалд Монгол орны аль ч өнцөг булан бүрээс нэгдэх боломжтой бөгөөд хамгийн гол нь үүний үр шимийг хэрэглэгчид хүртэх учиртай. Орон нутгийн хэрэглэгчдийн хувьд төлбөр тооцоогоо хийх, шилжүүлэг хийх, зээл авах, галт тэрэгний тасалбар захиалах зэрэг санхүүгийн олон төрлийн үйлчилгээг орон зайг үл хамааран зөвхөн гар утсаараа авч чадахаар болж байгаа учраас тэд дижитал хувьслыг илүү мэдрэг хүлээж авсан юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.