Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-аас Тайваньд дахин $2.37 тэрбумын дүнтэй зэвсэг нийлүүлэхээр боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа Тайваньд $1.8 тэрбумын зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргаж байв.

Тэгвэл өчигдөр дахин $2.37 тэрбумын дүнтэй зэвсэг нийлүүлэх шийдвэр гарсныг Пентагон мэдээлжээ. Энэ удаа Boeing компанид үйлдвэрлэсэн 100 ширхэг эргийн хамгаалалтын пуужингийн Harpoon системийг нийлүүлэхээр болсон байна.

Дээрх зэвсгийн наймаатай холбоотойгоор АНУ-ын зэвсэг техник үйлдвэрлэгч Lockheed Martin, Boeing Defence, Raytheon зэрэг компаниудад худалдааны хориг тавихаар болсноо өчигдөр Хятадын гадаад хэргийн яам мэдээлжээ.

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Дональд Трампын засаг захиргаа Хятад улсад үзүүлэх дарамт шахалтаа эрчимжүүлж байна. Үүнээс гадна сүүлийн үед Тайванийг Хятад улс хүчээр өөртөө нэгтгэж болзошгүй гэсэн сэжиг таамаг яригдах болсон. Тиймээс Тайваний батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага Вашингтонд гарсан гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters