Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Харааны бэрхшээлтэй залуучуудын “Асуудал шийдэл” уулзалт, хэлэлцүүлэг болно

ikon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Бишрэлт” зочид буудалд

09:00 цагт Харааны бэрхшээлтэй залуучуудын “Асуудал шийдэл”  уулзалт, хэлэлцүүлэг болно.

ГХЯ-нд

09:00 цагт Монгол, АНУ-ын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг хэрэгжүүлэх ажлын нээлт болно. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон Монгол Улс, АНУ-ын холбогдох албаны бусад хүмүүс цахимаар болон биеэр оролцож үг хэлнэ.

ЗТХЯ-ны урд

11:00 цагт С зөвшөөрлийг эсэргүүцсэн жагсаал болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт хуульчид болон иргэд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Магнайбаярыг эгүүлэн татах асуудлаар мэдээлэл хийнэ. 

НЗДТГ-т

11:00 цагт Нийслэлийн шилдэг өрх шалгаруулах ёслол болно.

ЦЕГ-т 

11:40 цагт Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газрын ажилтай танилцана.

ЭМЯ-ны гадна

15:00 цагт "ЭЭЖҮҮД хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг анхааръя" ээжүүдийн тайван жагсаал болно