Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжааны Кашгар хотын бүх оршин суугчийг коронавирусийн шинжилгээнд хамруулж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Шинжаанд коронавирусийн халдвартай нэг хүн бүртгэгдсэн нь сүүлийн 10 өдрийн хугацаанд Хятадын эх газарт илэрсэн анхны дотоодод дамжсан халдварын тохиолдол байжээ.

Кашгар хотын гадна оршдог оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэй шинж тэмдэггүй халдвараар өвчилсөн байна. Хүн амын дунд явуулдаг тандалт шинжилгээний үеэр энэ тохиолдлыг илрүүлсэн гэнэ.

Үүний улмаас 4.7 сая оршин суугчтай Кашгар хотын сургуулиудыг хааж, зөвхөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийг хотоос гарахыг зөвшөөрч байгаа ажээ. 

Улмаар хотын бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг Бямба гарагт эхлүүлсэн байна.

Ням гарагийн үдээс хойш мэдээлснээр 2.8 сая хүн шинжилгээнд хамрагдаж, шинж тэмдэггүй 137 тохиолдлыг илрүүлжээ.

Хоёр өдрийн дотор үлдсэн бүх иргэдийг шинжилгээнд хамруулж дуусахаар байгааг орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.

Өнгөрсөн оны сүүлээр Ухань хотод дэгдсэн шинэ коронавирусийн халдвараар өнөөдөр Хятадад нийтдээ 85,810 хүн өвчилж, 4,634 өвчтөн нас бараад байгаа.

Хятадын эх газарт цар тахал намдаж, хэвийн амьдрал сэргэсэн ч жижиг хэмжээний халдварын голомтууд үе үе илэрсээр байна.

 

Эх сурвалж: BBC