Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Эхний ээлжийн томуугийн эсрэг вакциныг БНСУ-аас авсан​. Тус вакцин нь олон улсын чанарын шаардлага хангасан, батламжтай"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам "Вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэлд хэтэрхий автах шаардлагагүй" гэдгийг хэллээ.

Тэрбээр "Солонгос улсад томуугийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс эндсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл БНСУ-ын Өвчин судлалын төвийн албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр, нас барсан эхний тохиолдлуудад судалгаа хийхэд вакцинтай холбоогүй. 

Гэхдээ нас баралтын шалтгааныг тогтоож байгаа учраас вакцинжуулалтыг зогсоох шаардлагагүй гэж үзэж, улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг үргэлжлүүлсээр байгаа гэжээ. Тиймээс вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэлд хэтэрхий автах шаардлагагүй. Тухайн асуудлыг судлагдаж байгаа.

Манай улсын хувьд БНСУ-ын томуугийн эсрэг вакциныг 2016 оноос хойш хэрэглэж эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажуулах ажлаа зохион байгуулсаар ирсэн. Энэ жил ч эхний ээлжийн томуугийн эсрэг вакцинаа Солонгос улсаас авсан​. Гэхдээ бид олон улсын чанарын шаардлага хангасан, батламжтай вакциныг Монгол Улсдаа хэрэглэж байгааг санах хэрэгтэй. 

Мөн энэ жилийн вакцинжуулалтдаа бид 120 гаруй жилийн түүхтэй бөгөөд үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг "Бутантан" олон улсын вакцин үйлдвэрлэх институтийн вакциныг ашиглаж байна. Тус институт нь жилд 140 сая гаруй томуугийн вакциныг үйлдвэрлэж түгээдэг. Ихэнхдээ Австрали болоод Европын холбооны улсууд хэрэглэдэг төдийгүй дэлхийн хэрэгцээт томуугийн вакцины 60-аас дээш хувийг нийлүүлдэг. Энэ мэтчилэнгээр ийм олон улсад вакцинаа түгээдэг туршлагатай, олон жилийн түүхтэй үйлдвэрлэгчүүдээс томуугийн эсрэг вакцинаа авч хийсэн. Тухайн улсын болон олон улсын чанарын шаардлагыг хангасан вакциныг олон улсууд авч хэрэглэдэг" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/2346226448857373

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.