Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймгийн залуу малчид 80 сая төгрөгийн байшингийн эзэд боллоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ намар Юнител Группийн хувьд “Дулаахан байшинтай карт” гэх супер бэлэгтэй урамшууллаа зарлаад байсан билээ.

Ердөө 8’000 төгрөгийн картаар дугаараа цэнэглэсэн бүх хэрэглэгчийн дундаас азтай нэг хэрэглэгчид 80’000’000 төгрөгийн үнэ бүхий дөрвөн улирлын байшин бэлэглэх урамшуулал юм.

Ийнхүү урамшууллын хугацаа дуусаж, дөрвөн улирлын байшин бариулах азтай хэрэглэгчээр Өмнөговь аймгийн малчин айл тодорчээ.

Урамшууллын хүрээнд хамтран ажиллаж буй “Зебра хаус” компанийнхан азтай хэрэглэгчид хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй материал, Евро стандартад нийцүүлэн дулаан алдалт хамгийн бага СИП технологиор хүссэн газарт нь 77 м.кв бүхий дулаахан байшин барьж өгөх юм. Ингээд 8’000 төгрөгийн картаар дугаараа цэнэглээд Дөрвөн улирлын байшингийн эзэн болсон Б. Цасанцэцэгийн ярилцлагыг хүлээн авна уу.

Та өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу?

Намайг Батмөнхийн Цасанцэцэг гэдэг. Нөхөр, хоёр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд гэр бүлээрээ мал хариулан амьдардаг.

 

Зөвхөн 8’000 төгрөгийн картаар дугаараа цэнэглээд байшинтай боллоо. Урамшууллын эзэн болсон сэтгэгдэл ямар байсан бэ?

Яг тэр өдөр гэртээ хүүхдийнхээ хичээлийг хийлгээд сууж байтал хүмүүс утасдаад “Баяр хүргэе” гээд л байсан. Итгэхгүй, тоглоод байна даа л гэж бодож байтал маш олон танихгүй хүмүүс тасралтгүй залгаад л, шөнө хүртэл залгасан /инээв/.

Мэдээд бөөн баяр болж, хөдөө оторт явж байсан хань руугаа залгаад хэлсэн. Тэр өдөр манай гэр бүл аз жаргал, инээд хөөрөөр дүүрсэн юм даа.

Дараа нь өөрөө шууд нэвтрүүлгээ зөндөө үзсэн. Хэд ч үзсэн юм, дахин дахин үзээд л байсан. Одоо ч догдлол өндөртэй хэвээр байна.

Та энэ картаар цэнэглэхдээ супер бэлэгтэй гэдгийг мэдэж цэнэглэсэн болов уу?

Мэдэж байсан ч байшинтай болно гэж төсөөлөөгүй л дээ. Энэ карт өөрөө олон олон бэлэгтэй, дата нэгж гээд давуу тал ихтэй байсан болохоор сонгож цэнэглэж байсан юм.

Уншигчид маань сонирхож байгаа байх, нууц биш бол та байшингаа хаана бариулахаар төлөвлөж байна вэ?

Аймагтаа, сумандаа бариулна гэж бодож байгаа. Би болоод манай гэр бүлийн хүний хувьд багаасаа өдийг хүртэл гэрт амьдарсан хүмүүс л дээ. Ингээд ийм гоё загварлаг байшинтай болох гэж байгаадаа туйлын баяртай байна.

Ийм сайхан баярт үйл явдал, аз жаргалыг манай гэр бүлд бэлэглэсэн Юнител Группийн хамт олонд маш их талархаж байгаагаа илэрхийлье. Баярлалаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.